ОЛОН УЛСЫН АРХИВЫН ЗӨВЛӨЛИЙН ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН САЛБАРЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

A- A A+
ОЛОН УЛСЫН АРХИВЫН ЗӨВЛӨЛИЙН ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН САЛБАРЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын төлөөлөл Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод зохион байгуулагдсан Олон Улсын Архивын Зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбарын нэгдсэн чуулган, сургалтад оролцлоо.

Олон Улсын Архивын Зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбарын нэгдсэн чуулганаар хиймэл оюун ухааны технологийн хөгжил, Зүүн Азийн бүсийн улсуудын шилдэг туршлага, хиймэл оюун ухааны хөгжлийг архивын салбарын баримт бүртгэлжүүлэлттэй холбох суурь ажлын эхлэл болгох талаар 6 орны төлөөлөгчдийн илтгэлийг хэлэлцэв.  

Тус чуулганд 9 орны 80 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд, оролцогчид БНСУ-ын Үндэсний архивын Бусан дахь салбар архивын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон байна.