Улсын ерөнхий прокурорын газраас хүний эрх, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр “Хүний эрх ба прокурор” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Нээлттэй нийгэм форум, Транспэрэнси Интернэшнл Монгол, Глоб Интернэшнл төв, Монголын Эмнести Интернэшнл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрх төв, ЛГБТ төв, Фиделитас судалгааны хүрээлэн, Хууль, эрх зүйн хөгжлийн хүрээлэн, Оюуны инноваци, Легал дата, Сэтгэл зүйн мэдрэмж, Хөөрхөн зүрх, Нийгэм, эрх зүйн бодлогын судалгааны судлаач хүрээлэн зэрэг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцов.
Уулзалтаар зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод байдал, сэтгэл зүйн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарах зэрэг олон талт асуудлаар ярилцав.
Энэхүү уулзалтад оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид прокурорын байгууллагатай уулзаж ярилцсан нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэн талархал илэрхийлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба