Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран төрийн байгууллагын алба хаагчдад “авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн ерөнхий боловсролын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Цагдаагийн газрын 1170 ажилтан, албан хаагч нар оролцов.
Сургалтын хүрээнд хууль эрх зүйн зохицуулалт, хариуцлагын тогтолцоо, ашиг сонирхлын зөрчлийг таних болон урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээ зэрэг олон сэдвээр ярилцан, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба