Багануур дүүргийн прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Мөрдөн шалгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрүү шүүлтээс ангид байх нь” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтад Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ажилтан, алба хаагчид оролцлоо.
Хэлэлцүүлэгт Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Улсболд “Багануур дүүргийн нутаг дэвсгэрт явагдаж буй мөрдөн шалгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц байдал, эрүү шүүлтээс ангид байх эрх, анхаарах асуудал”, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын үзэл баримтлал”, тус комиссын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт Л.Мандах “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт” сэвдээр сургалт орж, Олон улсын гэрээ, конвенц, холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба