МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДЭГ ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНУУД ШАЛГАРЛАА

A- A A+
МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДЭГ ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНУУД ШАЛГАРЛАА

Прокурорын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулж, хувь хүний хөгжлийг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх зорилготой прокурор, туслах ажилтан 2025 мэргэжлийн тэмцээн боллоо. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын 31 прокурор, 32 туслах ажилтан оролцож, ур чадвар, мэдлэг оюунаа сорьсон юм.

“Прокурор-2025” тэмцээний тэргүүн байранд Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ, дэд байранд Баян-Өлгий прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, гуравдугаар байранд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төгөлдөр, “Туслах ажилтан-2025” тэмцээний тэргүүн байранд Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан Б.Дариймаа, дэд байранд УЕПГ-ын туслах ажилтан О.Инжиннаш, гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Д.Хулан нар тус тус шалгарлаа.