Сүхбаатар аймгийн прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн судалгааг тогтмол хийж, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.
Тус прокурорын газраас хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагатай хамтран сургууль, цэцэрлэг орчмын хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба