ПРОКУРОРУУД БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ПРОКУРОРЫН ГАЗАРТ ТУРШЛАГА СУДАЛЛАА

A- A A+
ПРОКУРОРУУД БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ПРОКУРОРЫН ГАЗАРТ  ТУРШЛАГА СУДАЛЛАА

Монгол Улсын прокурорын газрын төлөөлөл БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, Өвөр Монголын Өөртөө засах орны ардын прокурорын газар, Улаанцав, Ордос хотын прокурорын газар, Жининий төмөр замын тээврийн прокурорын газар, Эзэн хороо хошууны прокурорын газарт зочилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль, эрх зүйн зохицуулалттай танилцлаа.  

Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Ардын прокурорын газрын прокурорын техник ба мэдээллийн судалгааны төв, шүүх шинжилгээний лабораториор зочилж, орчин үеийн техник технологи болон хиймэл оюун ухааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж буй бодит жишээ дээр туршлага судалсан байна. 

Мөн уулзалтын үеэр хил орчмын прокурорын байгууллага хоорондын уулзалт тогтмол зохион байгуулах, шинэ үеийн техник технологийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэг чиглэлээр талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийллээ.