МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ “ФЕМИДА -2025” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ ШИЛДЭГ ХУУЛЬЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

A- A A+
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ “ФЕМИДА -2025” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ ШИЛДЭГ ХУУЛЬЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа болж, Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж, үлгэр дуурайлал болон манлайлсан хуульчдыг тодрууллаа.

Монголын Хуульчдын холбооноос 2025 оны “Шилдэг хуульч прокурор”-оор Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Б.Батсайхан, “Шилдэг ахмад хуульч”-аар ахмад прокурор Ц.Мөнхбат нар тус тус шалгарлаа.