Энэхүү уралдаан нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид “өгүүлэл” гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэнэ. Тус уралдаан нь 2016 оноос хойш Х удаагаа зохион байгуулагдаж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА:
ШАЛГАРУУЛАХ АЖИЛЛАГАА, ШАГНАЛЫН САН:
ХУГАЦАА:
Уралдаанд ирүүлэх өгүүллийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цахим хэлбэрээр info@legalinstitute.mn хаягаар, цаасан хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Ногоон нуурын гудамж, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 4 давхар, 407 тоот/-нд хүлээн авна. Өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлийн эх хувийг судлаачийн анкетыг хамт мөн тус хүрээлэнгийн байранд ирүүлнэ.
ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
2. Зохиогчийн эрхтэй холбогдох хууль тогтоомжид нийцсэн, судалгааны ёс зүйг баримталсан байна.
3. Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д 2025 онд нийтлэгдсэн байна. Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг эмхэтгэлд болон өгүүлэл хэлбэрээр сэтгүүлд нийтлүүлсэн бол тооцохгүй.
4. Өгүүллийн зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
5. Өгүүллийн хэмжээ 12-18 (хавсралтыг оролцуулан) А4 хэмжээтэй нүүрэнд багтсан байна.
6. Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараах бүтэцтэй байна:
ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
Холбогдох мэдээллийг 99049334 (ЭША М.Энхжин) утсаар лавлана уу.
Анкет болон журмыг дараах холбоосоор татаж авна уу.
Анкет:https://drive.google.com/file/d/1YPEN1IjQSqFcxtpy2q53fAxpadb1diLj/view?fbclid=IwY2xjawPJPJpleHRuA2FlbQIxMABicmlkETFvWXpBOU1CR0x1RmxOa3Jjc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHrTsTaS_cg088q3km5k-4mLHHQq9aHERfz3X98EMKNfloUGmzw87eCA1pKE0_aem_G5pEAupguX3shFkh5I8SQQ
Журам:https://drive.google.com/file/d/1KIj8MaRceR-utIZH_VtueTTPmjl0Cde5/view fbclid=IwY2xjawPJPK5leHRuA2FlbQIxMABicmlkETFvWXpBOU1CR0x1RmxOa3Jjc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHtFob1PBv367MxDoRcQpCNOClvfEzfyDg7XI4Ks7iz-zD15QuTSEV3P8DWpw_aem_Jttq73xgKerldt8smWCWVQ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба