“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зочин багшаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд уригдан оролцож, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой Монгол Улсын нэгдэн олон улсын гэрээ, конвенцын агуулга, зорилго, хэрэгжилтийг дотоодын эрх зүйн тогтолцоотой уялдуулан мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.    

Сургалтад аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 400 гаруй прокурор, ажилтнууд танхим болон цахим хэлбэрээр оролцсон байна.