Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 551,740 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 8.2 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 85.4 хувь, 14.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс 99.5 хувийг Цагдаагийн байгууллага, 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.
Нэгдүгээр сард зөрчил гаргасан 532,868 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 9.8 хувиар өссөн бол, 18,983 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 22,7 хувиар буурчээ. Шийтгэл оногдуулсан иргэний 74.7 хувь нь эрэгтэй, 25.3 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчил гаргасан иргэдийн 59.1 хувь нь 26-45 насны хүмүүс байна.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 541,233 буюу 98.1 хувийг газар дээр нь, 7,605 буюу 1.3 хувийг хялбаршуулсан журмаар, 596 буюу 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 2307 буюу 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчлийн улмаас 2026 оны 1 дүгээр сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 8,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх сараас 2 дахин өссөн, учирсан хохирлоос 883,8 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Нэгдүгээр сард зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай нь харьцуулан үзэхэд:төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 7.4 дахин, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2.3 дахин, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил өмнөх сараас 2.1 дахин өсжээ.
Зөрчлийн тухай хуульд заасан хүний биед халдах зөрчил 2.8 хувиар, танхайрах зөрчил 10.1 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 10.6 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 34 хувиар тус тус буурсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба