Улсын Ерөнхий прокурорын газар, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын үндэсний ажиллагаатай хамтран Дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч нарт “Эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, доктор, дэд профессор Б.Өнөрмаа “Албан тушаалтны эс үйлдэхүй хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр хичээл орж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү сургалтыг бусад төрийн байгууллагад зохион байгуулснаар төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх, албан тушаалтны хариуцлага, ёс зүйн ухамсрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй болохыг сургалтад оролцогчид болон зохион байгуулагчид онцоллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба