ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ПРОФЕССОР ГАЛДАНГИЙН СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

A- A A+
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ПРОФЕССОР ГАЛДАНГИЙН СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны дүн гарч, шилдэг судлаачдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус уралдааныг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн болон Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулав.  

Тус уралдаанд судлаач О.Дарханболд, Д.Ариунзаяа, М.Үүрийнтуяа нарын “Гэмт хэрэг ба хиймэл оюун” сэдэвт өгүүлэл тэргүүн байр, судлаач Т.Золбоо, Б.Аззаяа нарын “Туйлын тодорхой байх зарчим ба “Монгол Улсын эрүүгийн хууль”  сэдэвт өгүүлэл дэд байр, судлаач Б.Тамир, Э.Батзориг нарын “Child protection in Mongolia in the context of the HCCH 1993 Adoption Convention”, судлаач Т.Биндэръяагийн “Захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус шийдвэрээс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал“ сэдэвт өгүүллүүд гутгаар байр тус тус эзэлсэн байна.

Энэхүү уралдаан нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндсөн, шинэ санаа дэвшүүлсэн өгүүллийг урамшуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.