“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ БА ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

A- A A+
“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ БА ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН  УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монголын Хуульчдын холбоотой хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар судалгааны ажил хийх Их, дээд сургуулийн оюутнуудын санал, санаачилгыг дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг нэмэгдүүлэх, цахим орчинд хүний эрхийг хүндэтгэх, өөрөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх талаар мэдээлэл түгээх, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Илтгэлийн уралдаан нь хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оюутан, суралцагчид Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Илтгэлийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим хэлбэрээр gpo_tri@prosecutor.mn хаягаар хүлээж авна.