Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн ялын төрөл бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Ял хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш Прокурорын байгууллагаас 2021 онд 1690, 2022 онд 3079, 2023 онд 2934, 2024 онд 2858, 2025 онд 3033, 2026 оны эхний 3 дугаар сарын байдлаар 1957 зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 53,1 хувь нь нийслэлд, 46.8 хувь нь орон нутагт ял эдэлж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба