БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН АРДЫН ДЭЭД ПРОКУРОРЫН ГАЗАРТ ТУРШЛАГА СУДАЛЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН АРДЫН ДЭЭД ПРОКУРОРЫН ГАЗАРТ ТУРШЛАГА СУДАЛЛАА

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газартай байгуулсан хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын газрын Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Ц.Батболд тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид тус улсын нийслэл Ханой хотод “Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи, дижитал өөрчлөлтийг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд туршлага судаллаа.

Дээрх арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газар, Прокурорын их сургууль, Ханой хот, Гуань Инь мужийн прокурорын газраар зочилж, тус улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдээллийн технологи, дижитал өөрчлөлтийг нэвтрүүлж байгаа туршлагатай танилцаж, харилцан мэдээлэл солилцсон байна.

Мөн хоёр улсын прокурорын байгууллагууд хамтран прокурорын анхан болон ахисан түвшний сургалтыг тогтмол зохион байгуулах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг талууд тэмдэглэж, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.