Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Үндэсний бичиг-Үндэсний бахархал” сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 13-аас 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн зөвлөмж, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдсэн юм.
Сургалтад Хэл зохиолын хүрээлэнгийн Монгол бичгийн судалгааны төвийн эрхлэгч, доктор Б.Золжаргал, тус төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Авирмэд нар хичээл зааж, мэдээлэл хийлээ.
Прокурор, ажилтнуудын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бичгээр албан баримт бичиг боловсруулах чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой сургалт боллоо.
Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 365 прокурор, ажилтан танхим болон цахим хэлбэрээр сургалтад хамрагдлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба