Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд 2026 оны 4 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан хууль зүйн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”, мөн Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулдаг “Хуульчийн про боно-2026” өдөрлөгт оролцож, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг газар дээр нь хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлүүлэх, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хэлбэрээр өдөрлөгт оролцлоо.
Мөн өдөрлөгийн үеэр иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг хүргэлээ.
Хууль сурталчлах өдөрлөгийн үеэр прокурорууд нийт 430 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, 2000 орчим иргэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба