ПРОКУРОР-СУРГАГЧ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ПРОКУРОР-СУРГАГЧ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Прокурор-сургагч багш нарыг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь сургагч багш нарын заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд насанд хүрэгчдийн сургалтын онцлог, цахим болон танхим хосолсон сургалтын арга зүй, сургалтын модуль боловсруулах, хиймэл оюуныг сургалтад ашиглах зэрэг сэдвүүдээр сургалт орж, мэдээлэл өгсөн байна.

Сургалтад Улсын Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 73 прокурор-сургагч багш нар танхим болон цахим хэлбэрээр хамрагджээ.

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн эрдэмтэн, багш нар энэхүү сургалтад хичээл орсон бөгөөд прокурорын байгууллагын сургалтын агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох, орчин үеийн сургалтын чиг хандлага, технологийн дэвшлийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй сургалт боллоо.