ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

A- A A+
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Гэмт хэрэг үйлдэж олсон, хууль бус хөрөнгийг мөшгөх, царцаах, хураах, буцаан авах ажиллагаа нь эрүүгийн хууль тогтоомжийн чиглэлээр баримтлах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг тул улс хоорондын үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан цогц тогтолцоо болгон хэрэгжүүлэх шаардлага үүсэж байгаа билээ.

Иймд Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Хуульчдын Холбоотой хамтран “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд прокурорын гүйцэтгэх үүргийг цогцоор нь авч үзэх, олон улсын болон үндэсний туршлагыг нэгтгэн дүгнэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх үр нөлөөтэй арга замыг тодорхойлоход орших юм.