“ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Өсвөр насны хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрланген-Нюрнбергийн Их сургуулийн сэтгэл зүйн оношилгоо, арга зүй, эрх зүйн сэтгэл судлалын профессор, доктор Марк Стеммлер хичээл зааж, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд танхим болон цахимаар оролцлоо.  

Энэхүү сургалт нь өсвөр насны хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн онцлог, зүй тогтол, нөлөөлөх эрсдэлт болон хамгаалах хүчин зүйлсийн талаар прокуроруудад шинэ мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор зохион байгуулагдсан юм.