“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

A- A A+
“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” эрдэм шинжилгээний хуралд прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхэд онол, практикийн ач холбогдолтой санал зөвлөмж гаргах зорилготой тус эрдэм шинжилгээний хуралд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч оролцож, 60 гаруй илтгэл ирүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас нийт 11 илтгэл хүргүүлж, оролцсоноос УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Б.Өнөрмаагийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэх олон улсын аргачлал, сайн туршлага” сэдэвт илтгэл шилдэг 10 илтгэлийн нэгээр шалгарчээ.