ПРОКУРОР, АЖИЛТНУУД МОД ТАРИЛАА 

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД МОД ТАРИЛАА 

Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж буй “Цөлжилттэй тэмцэхэд хуульчдын оролцоо” хуш мод тарих өдөрлөгт улс, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд оролцож, мод тарилаа. 

Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ойн эко системийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Богдхан уулын Чулуутын аманд 150 гаруй хуш мод тарьсан байна. Модыг арчлах, хамгаалах, усжуулах ажлыг “Монголын хушин ойн эко системийг хамгаалах нийгэмлэг” хийж гүйцэтгэх юм. 

Хүн бүр мод тарьж, хүрээлэн байгаа орчноо хайрлаж, хамгаалахыг прокурорын байгууллагаас уриалж байна.