"ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ПРОКУРОРЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ МӨШГӨХ, БУЦААН АВАХ БА ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

A- A A+

Улсын ерөнхий прокурорын газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд прокурорын гүйцэтгэх үүрэг, хууль бусаар олсон хөрөнгийг мөшгөх, царцаах, хураах, буцаан авах болон холбогдох хариуцлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалт, практик хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх үр нөлөөтэй арга замыг тодорхойлох зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. 

Энэ оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд эрхэм хуульч, эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүдийг илтгэл ирүүлж оролцохыг урьж байна.

Илтгэлийг 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл gpo_tri@prosecutor.mn цахим хаягаар хүлээн авна.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монголын Хуульчдын Холбоо, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байна.