"ДИЖИТАЛ ЭРИН ҮЕИЙН ХУУЛЬ ЗҮЙН ШИНЭ СОРИЛТУУД" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДАД ЗОРИУЛСАН ЗУНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА

A- A A+

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд прокурорын газраас Хятадын улс төр, хууль зүйн сургуультай хамтран 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэнань мужийн Жөнжоу хотноо зохион байгуулж буй "Дижитал эрин үеийн хууль зүйн шинэ сорилтууд" сэдэвт олон улсын прокуроруудад зориулсан зуны хөтөлбөрт Прокурорын байгууллагын төлөөлөл хамрагдаж байна.

Тус хөтөлбөр нь улс орнуудын хууль эрх зүйн тогтолцоо, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаарх харилцан ойлголтыг нэмэгдүүлэх, мөн БНХАУ-ын хууль дээдлэх ёсны хөгжил болон шүүх, прокурорын практикийг танилцуулах зорилготой бөгөөд Монгол, Азербайжан, Индонези, Тайланд, Вьетнам зэрэг 5 улсын 12 прокурор оролцож байна.

Хөтөлбөр прокурорын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, прокурорын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.