ДАДЛАГАЖИГЧ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ДАДЛАГАЖИГЧ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Прокурорын байгууллагад дадлагажигч оюутнуудад зориулсан чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, дагаж мөрдөх хууль тогтоомж, журам, зааврын талаар дадлагажигч оюутнуудад нэгдсэн ойлголт өгөхөд чиглэгдсэн юм.

Сургалтад Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Их сургуулийн Баруун бүсийн сургууль, Их Засаг олон улсын Их сургууль, Санхүү эдийн засгийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Рояаль олон улсын Их сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Глобал удирдагч Их сургууль, Үндэсний техникийн Их сургуулийн хууль зүйн сургуулийн дадлагажигч оюутнууд хамрагдлаа.

Сургалтын үеэр оюутнуудын сонирхсон асуултад прокурор-сургагч багш нар дэлгэрэнгүй хариулж, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зохих мэдээллүүдийг өгсөн байна.