Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй төрийн жинхэнэ албан хаагчийг Улсын ерөнхий прокурорын газрын “Дотоод ажил хариуцсан референт”-ын албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Нэг.Тавигдах болзол, шаардлага:
1.1.Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
1.2.Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;
1.3.Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Хоёр.Бүрдүүлэх материал
2.1.Хүсэлт;
2.2.Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2025 оны 521 дүгээр тогтоолын 1-р хавсралтын дагуу);
2.3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.4.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
2.5.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
2.6.Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
2.7.Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
2.8.Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
2.9.Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
2.10.Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
2.11.Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
2.12.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia–гаас татаж авах).
Гурав. Материалыг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл, hrm@prosecutor.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51-260855 дугаарын утсаар холбогдож авна уу.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба