Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч, доктор Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Бавари мужийн прокурорын байгууллагын цахим хэрэг бүрдүүлэлт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын талаар санал солилцож, цаашид кибер гэмт хэрэг болон захиргааны мэргэшсэн албан хаагчийн сургалт зохион байгуулах чиглэлүүдээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн прокурор болон мөрдөгч нарт “цахим хавтаст хэрэг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт хийж, тус мужийн шүүх, прокурорын байгууллагад цахим хавтаст хэрэг нэвтрүүлсэн сайн туршлагаа танилцууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба