Орхон аймгийн прокурорын газраас санаачлан 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Батзаяатай хамтран “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Cургалтад тус аймгийн прокурорын газрын прокурорууд болон Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн албан хаагч нар хамрагдаж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүх гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба