УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олны анхаарал татсан 23 хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл авах тухай албан бичгийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүргүүлсэн. Өнөөдөр /2020.05.11/ Улсын Ерөнхий прокурор албан бичигт дурьдсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг гишүүдэд өглөө.

Дээрх хэргүүдээс 14 хэрэгт нь прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдэх бусад хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа юм байна.