Зөвлөгөөнд Нийслэл Дүүргийн нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Хөршийн хяналтын бүлгийн төлөөлөл, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 300 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газруудаас мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчид хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гарган цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Зөвлөгөөний үеэр бид Нийслэл, болон зарим дүүргийн прокуроруудтай уулзаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгаа ба цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхан талаар ярилцсан багц сурвалжлага бэлтгэлээ.
Нийслэлийн прокурорын газраас 2015-2016 онуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон цаашид энэ чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа танилцуулахгүй юу?
Нийслэлийн прокурорын газар 2015 оны мэдээ тайланд үнэлэлт, дүгнэлт хийж, Нийслэлийн хэмжээнд 2015 онд гарсан гэмт хэрэг, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулга хүргүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга Э.Батүүл манай танилцуулгыг хүлээн аваад ихээхэн ач холбогдол өгч энэ зөвлөгөөнийг зохион байгуулах шийдвэр гаргасанд бид талархаж байгаа. Нийслэлд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажил хийгдэж байгаатай дүйхүүц нэг ажил бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил юм.
Өнгөрсөн онуудад Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг өссөн үзүүллэлтэй гарсан. Ялангуяа хулгай, танхайн хэргийн тоо өссөн байгаа. Гэмт хэргийн гаралтыг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Нийслэлд гарсан нийт гэмт хэргийн 25 хувь нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, 17 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт, 15 хувь нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нь хамгийн их байсан.
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2013-2016 онд хийх ажлын хөтөлбөр гарган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд нилээн олон ажил төлөвлөгөөтэйгээр зохион байгуулагдаж байна.
Нийслэл, Дүүргийн прокурорын газрын прокурорууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр, захиргааны байгууллага, Их , Дээд болон Ерөнхий боловсролын сургуулиудыг хувиарлан авч яриа, таниулга хийж байгаа ба ажлаа улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөн ажиллаж байна. Прокурорууд хуулинд зааснаар мэдэгдэл бичиж байна. Сүүлийн үед Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулийн оюутан, сурагчид гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 2014 онд 65 бүртгэгдэж байсан бол 2015 онд 75 болж өссөн байгаа. Эдгээрт дүгнэлт хийж Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Боловсролын газартай хамтран судалгаа авсаны үндсэн дээр Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй сургуулиудийг прокуроруудад хариуцуулан өгч хар тамхи болон мансууруулах бодисийн эсрэг сургалтуудыг хийж байна. Энэ мэтчилэн олон ажлыг хийж байгаа ба хийхээр төлөвлөөд байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зөвхөн хууль хяналтын байгууллага биш иргэд, аж, ахуйн нэгжийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ ажлыг цаашид бид хөтөлбөр төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх болно. Ялангуяа хулгай, танхайн хэргийн судалгааг гаргаж сургалт, урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ.
Зөвлөгөөнөөс гарах үр дүнг та юу гэж үзэж байна.
Энэ зөвлөгөөнөөс "Зөвлөмж” гарна. Одоогоор зөвлөмжийн төсөл явагдаж байгаа. Төсөлд дурьдсанаар Хууль зүйн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Прокурор, Шүүх, Цагдаа, аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн тодорхой заалтууд орсон байна. Тухайлбал прокурор тодорхой гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаад, түүний үр дүнд үндэслэн лүүгээ чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил хийхээр тусгасан байна. Бид зөвлөмжийн заалтыг хангаж ажиллах болно. Нөгөөтэйгүүр Нийслэл дэх хууль хяналтын байгууллагууд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулах, харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа сайжруулахад энэ зөвлөгөөн чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.
Ц.Найгалдорж : Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга
Ялтнуудын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс санаачлан нилээн хэдэн ажлыг хийгээд байна. Тус прокурорын газраас "Санамж” бичгийг хорих болон хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа ялтнуудад танилцуулж, хувийг нь хувийн хэрэгт нь хавсаргуулж байгаа.
Энэ санамж бичгийн гол агуулга нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Тухайн ялтан ялаа эдэлж байх хугацаандаа ямар зөрчил гаргавал гэмт хэрэгт тооцох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор юу анхаарах, санамж бичгийг хэрэгжүүлсэний үр дүнд өөрт нь ямар ач холбогдолтой талаар ялтан тус бүрт ярьж ойлгуулж, санамж бичиг дээр гарын зсэг зуруулаад хувийн хэрэгт хавсаргадаг.
Дараагийн нэг ажил бол Дүүргүүдийн ялын прокурорууд, хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга, шийдвэр гүйцэтгэгч нартайгаа хамтраад торгох, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах аян зохион байгуулж байна. Энэ аяны зорилго нь ял гарцаагүй биелэгдэх зарчмын хүрээнд торгох, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс зохиогдож байна.
Аяны дүн 2016 оны хагас жилийн байдлаар гарна. Одоо Нийслэл дүүргийн хэмжээнд 2000 гаран ялтан ял эдэлж байна. Бүх ялтанд хандсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, шинэ Гэмт хэргийн тухай хууль зэргээр сургалт зохион байгуулж байгаа. Үүний үр дүнд хорих ангиас гараад юуг анхаарах, мөн хорихоос тэнсэн суллагдсан болон тэнсэнтэй ялтан юу анхаарах, талаар хийж байгаа сургалтанд ялтнууд нилээн сэтгэгдэл өндөр байна. Шоронгоос гараад нийгэших явдалд нь сэтгэлгээний хувьд нилээн өөрчлөлт орсон байгаа.Дээрх ажлуудад манай хэлтсээс болон дүүргийн ялын прокурорууд зохион байгуулж байна.
О.Алтангэрэл : Баянзүрх дүүргийн прокурор
Баянзүрх дүүрэг бол том дүүрэг. Гэмт хэргийн гаралт их байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна.
2016 онд Төв орон нутгийн прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн болсон. Энэ дээр ерөнхий прокуророос өгсөн үүрэг чиглэл байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хяналтын нэг чиглэл болгож, ажил зохион байгуулах үүргийг бидэнд өгсөн.
Үүний дагуу бид гэмт хэргийн гаралт илрүүлэлтийн байдалд судалгаа хйиж, түүндээ үндэслээд хөтөлбөр гаргаад үе шаттайгаар хэрэгжүүлхээр төлөвлөөд ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 1-р улиралд бид дүүргийн нутаг дэвсгэрийн хороод дээр гарч байгаа хулгайн гэмт хэрэг, түүний илрүүлэлтийн байдлыг судалж үзсэн. Энэ судалгаагаар Дүүргийн 4. 8, 16 дугаар хороодод бусад хороодоо бодвол гэмт хэрэг гарах нь их, илрүүлэлт нь бага гэсэн дүн гарсан.
Шалтгааныг нь судлаад үзэхээр эдгээр хороодод орон сууц ихээр байрладаг. Энийгээ дагаад оршин суугчдын тоо их, харьцангуй гэр хорооллоо бодвол амьжиргааны түвшин дээгүүр хүмүүс амьдардаг. Тиймээс хулгайч нар эдгээр обьектийг сонгож, хулгайн гэмт хэрэг үйлдэх нь их байгаа гэсэн үг. Эдгээр хороодод суурилуулсан камерийн судалгааг гаргаж үзэхэд туйлын хангалтгүй байдал тогтоогдсон. Тиймээс бид судалгааны дүнд тулгуурлаад Засаг даргад танилцуулга бичсэн. Эдгээр хороод дээр хэсгийн байцаагч нарыг түлхүү ажилуулах, бусад хороодын хэсгийн байцаагч, хэв журмын ажилтнуудыг тухайн хороод дээр улирлын чанартай нэмэлтээр ажиллуулах шаардлагыг Цагдаагийн хэлтсүүдэд тавьсан.
Дараагийн улиралд бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлхэд чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Дүүргийн нутаг дэвсгэр дээр шинээр байшин барилга олноор баригдаж байна. Эдгээр барилгууд дээр хөдөлмөр хамгааллын журам зөрчих гэмт хэрэг ихээр гарч байгаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хамтран Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаний удирдлагууд, ажилтнуудад энэ чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр эрүүгийн хуулийн 138, 183 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тоог бууруулахад тодорхой хэмжээний үр дүнгээ өгөх болов уу гэж бодож байна. Зун болхоор ялангуяа 6-8 сард хулгайн гэмт хэргийн гаралт ихэсдэг. Баянзүрх дүүрэгт худалдааны том захууд байдаг. Эдгээр захуудад гарч байгаа гэмт хэргийн гаралтын байдалд судалгаа хийж, судалгааны дүнд үндэслээд тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. Харин 4-р улиралд хүүхдийн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тоо нэмэгддэг. Тиймээс 4 улиралд Ерөнхий боловсролын сургууль , Их,Дээд сургуулиудад очиж яриа таниулга хийх ажилуудыг төлөвлөөд байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ямар арга барилаар явуулж байна. Яаж хийвэл энэ нь иргэд, олон нийтэд хүртээмжтэй гэж та үзэж байна.
Сонгино хайрхан дүүрэг бол 300,000 гаруй мянган хүн амтай, 32 хороотой, шилжилт хөдөлгөөн ихтэй, нутаг дэвсгэрийн хувьд их өргөн. Манайх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өмнөхөөсөө арай өөр байдлаар явуулая гэж шийдвэрлэсэн. Ер нь бол ажлаа 4 улиралынхаа онцлогт тохируулаад 4 чиглэлээр хийхээр төлөвлөсөн. .
1-р улиралд насанд хүрээгүй хүүхдээс сургуулийн орчинд үйлдсэн гэмт хэргийн судалгааг хийж, судалгааны дүнд үндэслэн 4 ажил хийхээр төлөвлөсөн. Судалгаагаар дээрх төрлийн гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад өсөлт бууралт нь ямар байна гэдгийг судалсан. Мөн Ерөнхий боловсролын сургуулиуд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохиож байна гэдгийг шалгаж , сургуулиуд дээр сургалт, яриа таниулгууд хийх, Сургуулийн сурагчдын дунд хуулийн мэдлэг олгох чиглэлээр уралдаан тэмцээн зохиох зэрэг ажлуудыг хийлээ.
Энэ ажлын хүрээнд "Аюулгүй орчин ба хүүхэд” сэдэвт гар зургын уралдаан зохион байгууллаа. Мөн халаасны хулгайгаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг эссэ бичлэгийн уралдаан зарлаад өчигдөрхөн дүнгээ гаргалаа. Энэ арга хэмжээнд маань хүүхдүүд маш их идэвхитэй оролцож маш олон зураг эссэ ирүүллээ. Энэ арга хэмжээг зохион байгуулхад Дүүргийн иргэдийн хурал бидэнд тусалж, хамтран зохион байгуулсан.
Дараагийн ажил бол эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудтай холбоотой гарч байгаа гомдол, гэмт хэргийг судлаад, эмнэлгийн байгууллага дээр очиж яриа таниулга хийх юм.. Манай дүүрэг дээр Улсын болон хувийн олон эмнэлэг байдаг.
3-р улиралд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил байгаа. Манай дүүргийн нутаг дэвсгэрт жижиг үйлдвэр, карьер олон байдаг. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын гэмт хэрэг их гарч байгаа.
Ийм байдлаар бид улирал улиралд нь ажлаа төлөвлөөд прокурор, туслах ажилтнуудаа 4 баг болгоод хуваачихсан, орлогч, туслах прокурорууд ахалж байгаа.
Манай дүүргийн нутаг дэвсгэрт 32 хороо байдаг. Эдгээр хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлыг шалгана. Тэгээд шалгалтын дагуу дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт танилцуулга, мэдэгдэл хүргүүлнэ гэж төлөвлөж байна. Мөн Цагдаагийн хэлтэстэйгээ хамтраад "нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна. Саяхан манай дээр МҮОНТ-ИЙН "Эрх зүйн хөтөч” нэвтрүүлэг сурвалжлага бэлдээд явсан. Олон жил ажилласан сэтгүүлч прокурор хүн яг юу хийдэг юм бэ гэдэг дээр буруу ойлголттой явж байсан байх юм,Наад зах нь захиргааын хяналтыг яаж хэрэгжүүлдэг, мэргэжлийн хяналтын байгууллагад прокурор хэрхэн хяналт тавьдагийг мэдэхгүй байсан. Тэгэхээр хууль эрх зүйн нэвтрүүлэгээр дагнасан сурвалжлагч хүн мэдэхгүй байхад иргэд бүр ч мэдэхгүй шүү. Тиймээс бид энэ байдлуудад үндэслээд Прокурорын байгууллагыг олон нийтэд таниулах зорилготой нээлтэй хаалганы өдрийг энэ 4 сард болвол багтаагаад, амжихгүй бол 5 сарын эхээр Цагдаагийн хэлтэстэй хамтарч зохион байгуулах гэсэн бодолтой байна.
н.Мөнгөнзул:Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн
хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл дүүргийн прокурорын газартайгаа хэрхэн хамтран ажиллаж байна.
Манай дүүрэг бол хүн ам ихтэй нутаг дэвсгэр том гэмт хэргийн гаралт их байдаг. Одоогоор цагдаагийн 3 хэлтэс, прокурор, шүүхтэйгээ хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Прокурорын газартай хамтарч 2015 онд түдгэлзүүлсэн болон удааширсан хэргийг хянан шийдвэрлэх аянг зарлаад энэ нь маш үр дүнтэй ажил болж прокуроруудыг урамшуулан шагнасан. Мөн хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэдийг хүлээн авч уулзаж, хөдөлмөрийн хэлтэс, иргэний бүртгэлийн газартай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулж үр дүнд хүрсэн. 2016 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Гар зураг, Эссэ бичлэгийн уралдаан зарлаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн. Тиймээс прокурорын байгууллагатайгаа хамтран хийж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил их үр дүнтэй явагдаж байгаа гэж хэлмээр байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд прокурорын оролцоо манай дүүргийн хэмжээнд маш их өндөр байгаа. Манай дүүргийн прокурорын газар нь дүүргийнхээ цагдаагийн 3 хэлтэс, дүүргийнхээ иргэдийн хурал, эрх зүйн талын асуудал хариуцсан ажилтнуудтай бараг өдөр тутам маш их нягт холбоотой хамтран ажилладаг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба