АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫН 2 ДУГААР ЭЭЛЖИНД ХАМРАГДСАН ПРОКУРОРУУД СЕРТИФКАТАА ГАРДАН АВЛАА

A- A A+
АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫН 2 ДУГААР ЭЭЛЖИНД ХАМРАГДСАН ПРОКУРОРУУД СЕРТИФКАТАА ГАРДАН АВЛАА
Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 тушаалаар баталсан "Сургалтын хөтөлбөр”-т тусгагдсан анхан шатны сургалтын хүрээнд 2 дугаар ээлжийн 20 прокурорын сургалт 2016 оны 03-р сарын 26-наас 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Улсын Ерөнхий прокурор газрын "Сургалтын төв”- д боллоо.
Шинэ залуу прокурорын мэргэжлийн ур чадвар, онол, практикийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн уг сургалтанд 1-4 жил ажилласан, 167 хамрагдах бөгөөд 2-дугаар ээлжийнд хамрагдсан прокурорууд 2016 оны 04-р сарын 08-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлагуудаас сертификатаа гардан авлаа.
Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт, Сургалтын төвийн захирал Л.Болд нар сургалтанд хамрагдагсдад хандан үг хэлж амжилт хүсээд тэдний сэтгэгдлийг сонсож цаашдын ажилд нь амжилт хүслээ.