УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ДУНД ЯВАГДСАН СПОРТЫН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ДУНД ЯВАГДСАН  СПОРТЫН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ
 
Прокурорын байгууллагын Биеийн тамир спортын зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсан "Прокурор, ажилтнуудынхаа дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, шилдэг баг, тамирчдыг шалгаруулах” ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газрын прокурор, ажилтнуудыг оролцуулсан спортын 5 төрөлт тэмцээн зохион явуулсан юм.
Нийт прокурор ажилтнуудыг 7 багт хувааж 2016 оны 03-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явагдсан уг тэмцээн нь өнгөрөгч амралтын өдөр Гар, бөмбөг, Сагсан бөмбөгийн төрлөөр аваргуудаа тодруулснаар өндөрлөлөө.

Гар бөмбөг
1-р байр – Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн баг
2-р байр  – Граж, Санхүүгийн баг
3-р байр  – ЯЭАХТХ, ГХЭЗТХ, ШТТ, ГА, ДА буюу холимог баг

Сагсан бөмбөг
1-р байр – Тамгын газрын баг
2-р байр – ЯЭАХТХ, ГХЭЗТХ, ШТТ, ГА, ДА буюу холимог баг
3-р байр – Граж, Санхүүгийн баг

Багийн нийлбэр дүнгээр
1-р байр – Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн баг /Шилжин явах цом/
2-р байр – Тамгын газрын баг
3-р байр – ЯЭАХТХ, ГХЭЗТХ, ШТТ, ГА, ДА буюу холимог баг/ нар бусдыгаа хошуучлан амжилттай оролцож шагнагдлаа.