Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас "Прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд заасны дагуу прокурор, ажилтнуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, идэвхитэй амьдралыг дэмжих ажлын хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Олон Улсын хүүхдийн Найрамдал төв”-ийн чиглэлд 10 км-т явган аялал зохион байгуулжээ.
Явган аялалд тус прокурорын газрын прокурор, ажилчид бүрэн хамрагдаж "Олон Улсын хүүхдийн Найрамдал төв”-ийн бүлгийн удирдагч багш н.Нандин-Эрдэнийн удирдлаган дор Найрамдал зуслангийн үйл ажиллагаатай танилцсан ба прокурор, ажилтнууд 2 багт хуваагдаж, хөгжөөнт тоглоом тоглон эрүүл агаарт цагийг зугаатай өнгөрүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба