ШАТРЫН СПОРТЫН ДЭД МАСТЕР Т.БАЯРСАЙХАНЫ НЭРЭМЖИТ \"БАГА ЧАНСААТАЙ ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН\" БОЛЛОО

A- A A+
ШАТРЫН СПОРТЫН ДЭД МАСТЕР Т.БАЯРСАЙХАНЫ НЭРЭМЖИТ \
 
Улсын Ерөнхий прокурорын газрын Биеийн тамир, спортын зөвлөлийн 2016 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шатрын спортыг байгууллагын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг сайжруулах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, прокурор, ажилтан, ахмадуудын хамтын ажиллагааг дээшлүүлэн, хүндлэл үзүүлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, Шатрын спортын дэд мастер Т.Баярсайханы нэрэмжит болгон зохион байгуулсан "Бага чансаатай шатарчдын аварга шалгаруулах" тэмцээн 2016 оны 04-р сарын 15-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын "Сургалтын төв"-д боллоо.
Тэмцээнд бага чансааатай буюу дэд мастераас доош цолтой 30 прокурор, ажилтан, ахмадуудууд оролцон өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Үүнд
1-р байрыг - О.Нармандах : Нийслэлийн прокурорын газрын слессарь
2-р байрыг - Н.Мөнгөнсүх : Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
3-р байрыг - Ж.Дорж : УЕПГ-ын жолооч
Тусгай байр
Өсөх ирээдүйтэй залуу тамирчнаар - н.Сумъяа : Хан-Уул дүүргийн прокурорын газрын архивч
Уран нүүдэлтэй шатарчнаар - Т.Сүхбаатар : ахмад прокурор нар тус тус шалгарлаа.
Шатрын спортын дэд мастер Т.Баярсайхан нь 6 настайгаасаа эхлэн шатрын спортоор хичээллэсэн ба анх Хэнтий аймагт зохион байгуулагдсан тэмцээнд оролцож Аймгийн аварга болж амжилтын гараагаа эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл Улсын хэмжээний томоохон тэмцээн, уралдаануудад амжилттай оролцжээ.
Түүнчлэн Хуулийн төв байгууллагуудын дунд зохион явагддаг тэмцээнд ганцаарчлан болон багаараа удаа дараа оролцож амжилт гаргаад байгаа шилдэг тамирчдын юм.