СПОРТЫН ДЭД МАСТЕР Д.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

A- A A+
СПОРТЫН ДЭД МАСТЕР Д.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА  ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын газрын Биеийн тамир, спортын зөвлөлийн 2016 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төв, орон нутгийн прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дэмжих, прокурорын байгууллагын ширээний теннисний шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн прокурорын газрын Тамгын газрын дарга, спортын дэд мастер Д.Дамдинсүрэнгийн нэрэмжит 2016 оны "Ширээний теннис"-ний аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 04-р сарын 16-ны өдөр Монголын ширээний теннисний холбооны "Оч" клубт амжилттай явагдаж, өндөрлөлөө.

Тэмцээнд төв, орон нутгийн прокурор газруудаас эрэгтэй ганцаарчилсан төрөлд 36, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 24 тамирчин  өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Үүнд

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд :

1-р байр - П.Бадамгарав : УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа хяналт, шалгалтын хэлтсийн хяналтын прокурор

2-р байр - Д.Уранчимэг : Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дндын прокурорын газрын хяналтын прокурор

3-р байр - М.Оюундэлгэр : УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд :

1-р байр - Д.Ганбаатар : Говьсүмбэр аймгийн прокурорын газрын жижүүр

2-р байр - Ц.Дагвадорж : Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор

3-р байр - Б.Батсүх : Улсын Ерөнхий Прокурорын орлогчийн туслах

Холимог хосын төрөлд

1-р байр - Д.Ганбаатар : Говьсүмбэр аймгийн прокурорын газрын жижүүр, А.Отгонзаяа : Даргын туслах

2-р байр - С.Гансэлэм : УЕПГ-ын ХБМБАХТХ-ын хяналтын прокурор, П.Бадамгарав : УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа хяналт, шалгалтын хэлтсийн хяналтын прокурор

3-р байр - Ц.Баярсайхан : Дундговь аймгийн прокурор газрын жижүүр, Р.Энх-Оюун Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ХБМБАХТХ-ын хяналтын прокурор

Өсөх ирээдүйтэй залуу тамирчин:    Говьсүмбэр аймгийн прокурорын газрын програмист Б.Цэрэнпунцаг нар тус тус шалгарлаа.