Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2016 оны 2-р улиралд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад сургалт, мэдээллийг зохион байгуулан ажиллаж байна.
Хяналтын прокурор Ц.Сайнхүү 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөртус аймгийн Есөнбулаг сумын 5 дугаар сургуулийн сурагчдад, Хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан О.Санчирбал нар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад, Тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаа, туслах ажилтан Д.Жамсран нар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Есөнбулаг сумын 3-р дунд сургуулийн 12 дугаар ангийн нийт 93 сурагчдад Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, "Эрүүгийн хууль, "Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар сургалт, мэдээллийг зохион байгуулсан байна.
Түүнчлэн энэ үеэр сурагчдын дунд "АХА" тэмцээн зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ямар арга хэлбэрээр явуулбал үр дүнтэй байх талаар санал асуулга авсан нь үр дүнтэй ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба