ТЭНСЭГДСЭН ЯЛТНУУДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТЭНСЭГДСЭН ЯЛТНУУДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтэс хамтран 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тэнсэгдсэн ялтнуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөөн зохион байгуулсан байна.

Уг зөвлөгөөнд дүүргийн прокурорын ЯЭАХТХ-ийн туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Төмөрчөдөр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд, дүүргийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Уугансувд нар мэдээлэл хийж, ялтнуудад зөвлөгөөөгчээ.

Тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Уугансувд, Ц.Тунгалаг нар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтнуудыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжааолгох талаар сургалт явуулж, хэд хэдэн ялтныг мэргэжил олгох курс, дамжаанд хамруулахаар судалгаа хийж, тэдэнд туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Дүүргийн прокурорын туслах прокурор Б.Төмөрчөдөр шинээр захиргааны хяналт тогтоогдсон ялтнуудад Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн "САНАМЖ” бичгийг танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөгөө өгсөн ба уг зөвлөгөөнд 60 гаруй ялтан 20 гаруй цагдаагийн ажилтан, алба хаагчид оролцсон байна.