ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

A- A A+
ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

 

Баянгол дүүргийн прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн хийж, 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар хийсэн ажлын дүн мэдээ, цаашид анхаарч ажиллах асуудлуудаар мэдээлэл хийсний гадна, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар журмын хэрэгжилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, санал хүсэлтийг сонсжээ.

Тус зөвлөгөөний үеэр Дүүргийн прокурор Н.Энхтуяа Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Прокурорын хяналтын ажилд болон Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын зарим заалтын хэрэгжилт, тухайлбал : Захиргаа, иргэний эрх зүйн маргааны шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан эсэх, хүлээн аваагүй гомдол мэдээллийг бүртгэсэн эсэх, шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тогтоолоор сунгаж байгаа эсэх, гомдол мэдээллийн хугацаа сунгасан талаар прокурорт хэрхэн мэдэгдэж байгаа зэрэгтэй танилцаж тодорхой заалт, чиглэл өгч ажилласан байна.