ПРОКУРОР, АЖИЛТНУУД АМРАЛТЫН ӨДРӨӨРӨӨ ЯВГАН АЯЛАЛД ЯВЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД АМРАЛТЫН ӨДРӨӨРӨӨ ЯВГАН АЯЛАЛД ЯВЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, амралт, чөлөөт цагийг эрүүл, идэвхитэй өнгөрүүлэх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Богдхан уулын Жаргалантын ам руу явган аялалыг зохион байгуулж, нийт албан хаагчид хамрагдсан байна.

Прокурор, ажилтнууд алхангаа авхаалж самбаа сорьсон хөгжилтэй буухиа тэмцээнүүдийг зохион явуулсан нь аялалыгулам хөгжилтэй болгож, амралтын өдрөө үр дүнтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлжээ. Явган явах, гүйх дасгал хийх нь хүний уураг тархины мэдрэлийн эсүүдэд эерэгээр нөлөөлж, стрессийг тайлан тайвшруулдаг тул цаашидтус прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа дунд явган аялалыг тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөжээ.