ХАРЪЯАЛАГДАХ СУМДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС, ТАСГИЙН ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ НАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАРЪЯАЛАГДАХ СУМДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС, ТАСГИЙН  ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ НАРТАЙ ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн Ханбогд дахь, Сум дундын 1 дүгээр прокурорын газраас санаачлан харъяалагдах Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулсан зөвлөгөөнийг зохион байгуулж аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Т.Баярмаа "Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл шалгах ажиллагаа ба эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай ирүүлсэн материалыг хянахад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас гаргаж буй нийтлэг алдаа, дутагдал” сэдвээр, хяналтын прокурор Ц.Бямбадорж "2015 оны 1 дүгээр улирлын байдлаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагааны чанар, үр дүн, прокурорын хяналтанд яллагдагчаар татах тогтоол батлуулах буюу яллах дүгнэлт үйлдүүлэх, хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх саналтай ирүүлсэн хэргийг хянахад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас гаргаж буй алдаа дутагдал, түүнийг дахин давтан гаргахгүй байх” гэсэн сэдвээр тус тус мэдээлэл хийж асуулт, хариултын хэлбэрээр тулгамдаж буй асуудлуудаа нэг бүрчлэн ярилцсан байна.

Мөн энэ оны 1 дүгээр сард зохион байгуулсан хамтарсан зөвлөгөөнөөр 2016 онд дэвшүүлсэн 8 төрлийн зорилтыг 1 дүгээр улирлын байдлаар дүгнэж, ололт амжилтаа бататгаж, гаргасан алдаа, зөрчлийг дахин давтан гаргахгүй байхад анхаарч, ажиллагаанд байгаа гомдол, мэдээлэл, хэргүүдийг хуулийн анхны хугацаанд нь шалгаж, шийдвэрлүүлэх, түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, ЭБШ ажиллагаанд оролцогчдын эрхийг хангахад онцгой анхаарч нэгдсэн ойлголтонд хүрч ажиллажээ.

Зөвлөгөөний төгсгөлд нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт хяналтын прокурор Т.Баярмаа "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулжээ.