МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

A- A A+
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас Mэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч, замын цагдаагийн байцаагч нартай хамтран "Эрх зүйн болон өөрийгөө мэдэх зарчим”, "Интернет орчинд үйлдэгддэг гэмт хэрэг түүнээс урдчилан сэргийлэх нь”,"Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтууд” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулж, харилцан ярилцсан байна.
 
Дээрх сургалтын арга хэмжээг ахлах прокурор Д.Цогт-Эрдэнэ, хяналтын прокурор Б.Ганзориг нар зохион явуулсан ба тус төвийн 200 гаруй сурагчид оролцож өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж бусдад уруу татагдах, иргэн хүний үүргээ биелүүлээгүйн улмаас ямар хор уршиг учирч болох, гэмт хэргийн талаар мэдсэн даруйд хууль хяналтын байгууллагад мэдээллэх талаар мэдлэг олж авсан байна.