ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас санаачлан 2016 оны 04 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд аймгийн Хууль зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтарсан хуулийн байгууллагуудын дунд нэгдсэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

Мөн энэ үеэр спортын бага наадмыг Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Даам, Ширээний теннис, Дартс гэсэн 5 төрлөөр амжилттай зохион явуулж аймгийн Шүүх, Прокурор, Хууль зүйн хэлтэс, ГХУСАЗ салбар зөвлөл,, Цагдаа, Тагнуул, Тахар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөл, Улсын бүртгэлийн хэлтэс гэсэн байгууллагууд оролцсоноос аймгийн прокурорын газрын баг тамирчид амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр 2 байр эзэлсэн байна.

Үүнд

 

Ширээний теннисийн төрөлд:

1-р байранд Прокурорын газрын жижүүр Д.Ганбаатар

2-р байранд Орлогч прокурор Б.Мөнхдөл

3-р байранд Прокурорын газрын жижүүр Б.Зоригоо

 

100 буудалт Даамны эрэгтэй төрөлд:

 

2-р байранд Аймгийн прокурор Ц.Амгаланбаатар

 

100 буудалт Даамны эмэгтэй төрөлд:

 

2-р байранд Прокурорын туслах ажилтан Л.Номинчулуун

 

Сагсан бөмбөгийн төрөлд:

 

2-р байранд Аймгийн прокурорын газрын эрэгтэй тамирчид тус тус байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.