ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН БИЕ БЯЛДРЫН ТӨВШИН ТОГТООХ СОРИЛ АВЛАА

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН БИЕ БЯЛДРЫН  ТӨВШИН ТОГТООХ СОРИЛ АВЛАА

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын "Бие бялдрын төвшин тогтоох сорил”-ыг аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2016 оны 04-р сарын 13-ны өдөр зохион байгуулж "Хүч, Уян хатан, Хурд, Тэнцвэр, Тэсвэр” гэсэн 4 шалгуур үзүүлэлтээр хэмжиж, насны ангилалаар нь A, B, C үнэлгээнүүдийг өгчээ.

 

Сорилыг аймгийн Эрүүл мэндийн газрын чийрэгжүүлэлт, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Н.Жаргалсайхан авч, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоосон сорилын үнэлгээг үндэслэн эрүүл мэндийн зөвлөгөө, санамж өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, Монгол Улсын Засгын Газрын 2009 оны 05, 2011 оны 32 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэн хамтран ажиллах талаар харилцан ярилцаж тохиролцжээ.