ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

A- A A+
ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газар, дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах хэрэг бүртгэгч, ахлах мөрдөн байцаагч нараас 1 дүгээр улиралд хийсэн ажлыг бусад дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн хийсэн ажилтай харьцуулсан үзүүлэлтүүдийн тоо мэдээг танилцуулж, өмнөх хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хэлэлцжээ.

Түүнчлэн дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажлын явц, цаашид анхаарах асуудал, түдгэлзүүлсэн хэрэгт прокуророос бичсэн эрэн сурвалжлах тогтоолын биелэлтийг шалгасан шалгалтын дүн, энэ чиглэлээр хийж байгаа ажлын чанар үр дүнг сайжруулах арга замын талаар санал солилцож, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцсан нь үр дүнтэй ажил болжээ.

Хамтарсан зөвөлгөөнөөс дараах шийдвэрийг гаргасан байна.

1. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2 сарын аянг дүүргийн прокурорын баталсан удирдамжаар зарлан хэрэгжүүлэх, амжилттай оролцсон 1 прокурор, 1 хэрэг бүртгэгчийг шагнаж урамшуулах

2. Удааширсан хэргийг шийдвэрлэх сарын төлөвлөгөөг цагдаагийн хэлтэс тус бүртэй хамтран зөвшилцөж байж гаргах, биелэлтэнд тавих хяналтыг сайжруулах

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийн тоог бууруулах, түдгэлзүүлсэнээс сэргээсэн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч хэрэг нэг бүр дээр хамтарсан багаар ажиллах,

4. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын ажлын ур чадварыг сайжруулах, хамтарсан сургалт зохион байгуулах ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх

5.Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөний дараа албан хаагчдын идэвхийг сэргээх, хамтын ажиллагааг сайжруулах, эрүүл мэндээ сахин хамгаалахад нь туслах зорилгоор спорт, урлагийн нөхөрсөг тэмцээн, уралдааныг тогтмол зохион байгуулж байх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.

Дээрх ажлын эхлэл болгож дүүргийн цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, прокурорын газрын хооронд сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан нь албан хаагчдын талархлыг хүлээсэн ажил болсон байна. Уг тэмцээнд Дүүргийн прокурор Л.Бадралт ахлагчтай эрэгтэй, туслах ажилтан Г.Ганбагана ахлагчтай эмэгтэй баг тамирчид амжилттай оролцжээ.