“МЭДЛЭГТ СУУРИЛСАН АРГА УХААНД СУРАЛЦЪЯ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
“МЭДЛЭГТ СУУРИЛСАН АРГА УХААНД СУРАЛЦЪЯ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛЖЭЭ

Баянхонгор аймгийн Прокурорын газар аймгийн Политехникийн коллежийн захирал, Монгол Улсын Гавъяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Чимгээг урьж "Мэдлэгт суурилсан арга ухаанд суралцъя” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтаар хэрхэн өөрийгөө зөв удирдаж амжилтанд хүрэх, манлайлагч болох, мэдлэгтэй байхын ач тус, түүнийг хэрхэн хөгжүүлэх, ажилдаа амжилт гаргахад хэрхэн ашиглах талаар заасан нь прокурор, ажилтнуудын төлөвшилд  нэмэр болохоор үр дүнтэй сургалт болжээ.
Монгол улсын Гавъяат багш Ш.Чимгээ нь 17 дахь жилдээ "Ном бидний амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба номын сангийнхаа дээжээс бэлэглэж цаашид оюуны их бүтээн байгуулалттай эрч хүчтэй ажиллахыг прокурор, ажилтнуудад хүсчээ.
<!-- [if gte mso 9]>