ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫГ БИЕ БЯЛДАРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫГ БИЕ БЯЛДАРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛД ХАМРУУЛЖЭЭ

Увс
аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын "Бие бялдрын төвшин тогтоох сорил”-ыг аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2016 оны 04-р сарын 14-ний өдөр зохион байгуулж "Хүч, уян хатан, хурд, тэнцвэр, тэсвэр” гэсэн шалгуур үзүүлэлтээр хэмжиж, насны ангилалаар нь A,B,C үнэлгээнүүдийг өгчээ.
Сорилыг аймгийн Эрүүл мэндийн газрын чийрэгжүүлэлт, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн нар авсан ба чийрэгжүүлэлтийн төвшин тогтоосон сорилын үнэлгээг үндэслэн эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажилласан байна.
Мөн Прокурорын байгууллагын Биеийн тамир спортын зөвлөлийн даргад прокурор, ажилтнуудын бие бялдарын түвшин тогтоох сорилын дүнгийн талаар танилцуулга хүргүүлж, цаашид прокурор, ажилтнуудын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг жил бүрийн 4-р сарын дотор тогтмол зохион байгуулж ажиллаж байхаар болжээ.