ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Шүүхийн Тамгын газар, Тахарын 1 дүгээр хэсэгтэй хамтран 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж сумын тамгын газрын албан хаагчид болон Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, сурагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар анхаарвал зохих асуудлууд, 2015 оны эрүүгийн нөхцөл байдал болон прокурорын байгууллагаас хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны талаар яриа, таниулга хийж, сонирхсон асуултанд хариулж, холбогдох гарын авлагаар хангажээ.

Мөн Прокурорын газраас Сүхбаатар сумын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийн ажлыг шалгаж газар дээр нь заавар зөвлөгөө өгч прокурорын мэдэгдлийн биелэлттэй газар дээр нь танилцжээ.

Уулзалт, ярилцлагад 98 хүн хамрагдсан байна.

Түүнчлэн энэ үеэр Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргийн тухай ойлголт, зөрчлийн талаар товч ойлголт өгсөн 1 цагийн сургалт зохион байгуулсан байна.