Шалгалтаар сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдээс 2016 онд хийх ажлаа төлөвлөн баталсан боловч улирлын төлөвлөгөөгүй, төлөвлөсөн ажлынхаа биелэлт хэрэгжилтийг тооцоогүй, хийсэн ажил нь материалжуулаагүй, энэ чиглэлээр ажиллавал зохих албан тушаалтнууд, салбар зөвлөлийн гишүүд идэвхи сул, сумандаа үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж гэмт хэрэг зөрчил дахин давтагдахгүй байлгахад чиглэгдсэн ажил хангалтгүй, энэ ажлыг зөвхөн цагдаагийн ажилтнуудын хийх ёстой ажил мэтээр ойлгон орхигдуулсан зөрчлүүд шалгалтаар илэрсэн ба зөрчил, дутагдлыг сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдийг байлцуулан "Шалгалтын дүнг” дүнгийн хурлаар танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар тус 2 сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдэд прокурорын мэдэгдэл бичиж, холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн байна.
Шалгалтын үеэр Цогцэций сумын "Соёлын төвд” болсон төрийн байгууллагын албан хаагч, аж ахуй нэгжийн удирдлагууд, иргэдийг оролцуулсан өдөрлөг зохион байгуулж амйгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа "Прокурорын байгууллагын танилцуулга, чигүүрэг”, "Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж ажилласан ба тус энэ арга хэмжээнд 200 гаруй хүн хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба