Шалгалтаар дээрхи сургуулиудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 он, 2016 оны 04 дүгээр сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажлыг шалгахад энэ чиглэлээр тодорхой ажил зохион байгуулсан хэдий ч хийсэн ажлын материалжуулалт хангалтгүй, энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөгүй, хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй хүүхдийн судалгаагүй, сургуулийн сурагч, багш, ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зохион байгуулах ажил хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн ба тус прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах, тодорхой ажил зохиолгохоор сургуулиудын захиргаанд прокурорын мэдэгдэл бичиж, холбогдох албан тушаалтнуудад хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба